Labels:
informations
Оюутан бид алддаг ч уг алдаа нь бидний амжилтанд нөлөөлдөг аж
Алдаа амжилтанд нөлөөлдөг
Хүүгийн зүрх хүчтэй цохилно. "Одоо яана аа, аав ээж хоёрт юу гэж хэлнэ ээ. Баларсаан" гэж сэтгэлдээ ч амандаа ч үглэнэ. Санамсар болгоомжгүйгээр, гүйж явахдаа тавиур дээрээс татаад унагаж хагалж орхисон цэцгийн савны хэлтэрхийг яаран сандран түүж байхдаа ийн үглэж, гараа шилэнд зүсч, цус гарч байгааг ч үл анзаарах. "Яах гэж хүчтэй гүйж байхдаа тавиурыг мөргөчихөв өө, аяархан өнгөрч болох л байсан шүү дээ" гэж сэтгэлдээ харамсан гэмшивч, бүх зүйл нэгэнт болоод өнгөрснийг, буцааж наах аргагүй ваарны хэлтэрхийнүүд нотолно. "Аав ээж хоёр ирээд уурлаж, намайг загнана, зодож ч магадгүй" хэмээн айж түгших сэтгэлдээ, орчин тойрныг анзаарах сөхөөгүй.
Labels:
informations
Нострадамус
Нострадамус шиг суутан мянган жилд ганц төрдөг. Францын зөнч, эмч Мишель Нострадамус /1503-1566/ өөрийн цаг үеэс хол түрүүлсэн хүн. Тэр бол агуу эрдэмтэн, одон оронч, зурхайч, далдыг харагч байлаа. Зөнч Нострадамус дэлхийн түүхийн бүх гол үйл явдлыг зөгнөж ээ
Нострадамус Европод Тарсан тахлын үеэр олон хүнийг эмчилсэн ч өөрийн эхнэрээ аварч чадаагүй юм. Агуу эмчийн алдар цуу Франц даяар тарж, шашны харгис шүүх ч түүнийг хөндөж чадаагүй юм. Нострадамус эртний зөгнөлүүд, одон орны зурхай дээр үндэслэн дэлхийн ирээдүйг өөрийн эрин үеэс хойш 3000 жил зуржээ. Суут Нострадамус өөрийн үхлээ хүртэл зөгнөсөн. 1566 онд түүний зүрх хагарч, 63 настайдаа бурхан болжээ. Түүний зарц, сурагч Жак Шавиньи орой явахдаа “Маргааш хүртэл баяртай” гэхэд тэр “Маргааш үүрээр би байхгүй болно” гэж тайван хариулав.

Subscribe to:
Posts (Atom)
Powered by Blogger.